Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.
2021 оны 2 дугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ
сарын 14-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар болон говийн бүс нутгийн
зүүн өмнөд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын
нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан
шуурга шуурна. Салхи 15, 16-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч
ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс,
Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус,
Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал
нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл,
говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө
10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө
10-15 градус хүйтэн байна. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар
хүйтний эрч суларна.