Мьянмарын нөхцөл байдалтай холбогдуулан хориг арга хэмжээ авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /VOA/. Мьянмарт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын 10 хувь, 3
хуулийн этгээдийн эсрэг АНУ-ын Сангийн яам дангаар хориг арга хэмжээ авчээ.
Энэ тухай Гадаадын хөрөнгөд хяналт тавих газрын мэдэгдэлд
дурдсан байна.
Мьянмарын тэргүүн дэд ерөнхийлөгч Мьин Све, Батлан
хамгаалахын сайд Сейн Вин нар хоригийн жагсаалтад багтжээ.
“Мьянмарын цэргүүд
чиг шугамаа өөрчлөхгүй бол бид нэмэлтээр арга хэмжээ авахад бэлэн байна. Тайван
жагсагчдын эсрэг хүчирхийлэл үйлдвэл өнөөдрийн хоригийг Мьянмарын цэргүүд
зөвхөн эхний арга хэмжээ гэдгийг олж мэдэх болно” хэмээн АНУ-ын Сангийн сайд
Жанет Йеллен мэдэгдсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалах яамны хоригийн жагсаалтад орно
гэдэг нь АНУ дахь хөрөнгийг нь царцааж, Америкийн иргэд болон компаниудтай
бизнес хийхийг нь хориглоно гэсэн үг юм.