Булган сумын малчид хавартай тавтай золголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-10 19:00:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын малчид өвлийг өнтэй давж, хаврын сартай тавтай золгож байна гэж сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

          - Сумын хэмжээнд 424 өрхийн 66,0 мянган мал өнтэй өвөлжлөө. Аймгийн төвийн ойролцоо нутагладаг өрх айлын 3,0 мянган бод, 8,0 мянган бог мал нэмэгдэл тэжээлд орсон. Отроор нүүдэллэж явсан өрх болон гадны оторчид ирээгүй тавтай байна гэж сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр ярилаа. Сумын аюулгүй нөөцөд 50 тонн өвс, 10 тонн тэжээл бэлтгэсэн бөгөөд одоогоор зарцуулаагүй байна. Харин малчид өнгөрсөн жил бэлтгэсэн 3600 тонн  өвс, 500 тонн үйлдвэрийн тэжээл, 330 тонн гар тэжээл, 250 тонн хужир шүү бэлтгэсний 50-60 хувийг зарцуулжээ.

相关新闻