Батлагдаагүй мэдээлэл нийгэмд өгөхгүй байхыг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-10 09:53:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы үед салбар чиглэлүүд ямар хуваариар ажиллах тухай  УОК-ын шийдвэр гараагүй, Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа эцэслэн шийднэ.


Иймд шийдвэр гарахаас өмнө ямар нэгэн батлагдаагүй мэдээлэл нийгэмд өгөхгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар НОК-ын өчигдрийн цахим хурлын үеэр НОБГ-ын даргад санууллаа.


Засаг дарга Д.Сумьяабазар “НОК 1800-1200 дугаарын утсанд CallCenter ажиллуулж, найман сувгаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд цаг үеийн нөхцөл байдал, шийдвэртэй холбоотой мэдээллийг түргэн шуурхай, ойлгомжтой өгч, иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэнэ” гэдгийг хэлэв.



相关新闻