Дорноговьд 2.8 сая толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-09 18:26:10

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн хэмжээнд гадны аймгийн отрын малчин өрхтэй нийлээд 4921 малчин өрхийн 2,8 сая мал өвөлжиж байна.

Үүнээс хилийн зурваст  зургаан сумын 172 өрхийн 127,5 мянган  толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт гурван сумын 155 өрхийн 69,9 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 173 өрхийн 83,1 мянган толгой мал, өөр аймагт таван сумын  40 өрхийн 19,7 мянган  мал өвөлжиж байгаа юм.

Харин Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Хатанбулаг, Эрдэнэ, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах, Мандах, Хөвсгөл сумдад  Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Булган, Дорнод зэрэг аймгийн нийт 435 өрхийн 280,6 мянган толгой мал өвөлжиж байна. Одоогийн байдлаар Эрдэнэ Өргөн суманд өвөлжилт хүндэрч байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

相关新闻