Чөлөөт бөхийн 2022 оны ДАШТ-ийг Серби улсад зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-09 13:57:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн допингийн эсрэг холбоо, CAS спортын арбитрын шүүхээс ОХУ-д дэлхийн аварга зэрэг том тэмцээнийг 2022 оны 12 дугаар сар хүртэл явуулахыг хориглосон.


Энэ шийдвэрийн дагуу Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос тэмцээний хуваарьтаа өөрчлөлт оруулсан байна. Допингийн хэрэгт орсон ОХУ 2022 оны спорт бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах байсан ч ийнхүү эрхээ хураалгав. Улмаар 2022 оны ДАШТ-ийг Серби улс зохион байгуулахаар болсон байна. 


Харин ОХУ-д 2023 оны чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ийг хүлээн авах болсон байна. Энэ тэмцээн нь олимпын жин тус бүрт эхний зургаан байрт шалгарсан тамирчид өөрийн улсын эрхийг авах болзолтой Парис хотод болох 2024 оны Олимпын наадмын эрх олгох анхны тэмцээн байх юм. Улмаар 2022 оны ДАШТ-ийг Серби улс зохион байгуулахаар болсон байна.


"Бид CAS-ийн шийдвэр, WADA-ийн байр суурийг хүндэтгэж, хуваарийг зохих ёсоор нь тохируулж өөрчиллөө" гэж  ДБНХ /UWW/-ны ерөнхийлөгч Ненад Лалович хэллээ.



相关新闻