Дорноговь аймагт төрөлт нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт өнгөрсөн онд 1455 эх амаржиж, 1461 хүүхэд шинээр мэндэлжээ. Амаржсан эхийн тоо өмнөх оноос 104-өөр, төрсөн хүүхдийн тоо 103-аар тус тус өсч, нас барсан хүний тоо өмнөх оноос 66-аар буурсан байна. Хүн амын цэвэр өсөлт 1128 болж 2019 оноос 169-өөр буюу 17.6 хувиар өссөн гэж аймгийн Статистикийн хэлстийн мэдээлэлд дурджээ.
Харин 1000 хүнд ногдох төрөлт 20.6, нас баралт 4.7 байгаа нь өмнөх онтой харьцуулахад төрөлт 1.3 пунктээр өсч, нас баралт 1.0 пунктээр буурсан аж.