Төвлөрсөн уурын зуухыг шинэчлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар
"Чандмань-Илч" ОНӨ ХХК нэгдүгээр уурын зуухаа бүрэн шинэчилж, энэ оны хоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулж, анхны галлагаагаа хийлээ.
Орчин үеийн удирдлагын ухаалаг систем бүхий эл зуухыг ашиглалтад оруулснаар Дорноговь аймгийн дулаан хангамжийн хүчин чадал өмнөхөөсөө
нэмэгдэнэ гэж албаныхан мэдээлэв.
Дорноговь аймгийн хүн ам жил бүр нэмэгдэж
буй учраас дулаан хэрэглэгчдийн тоо мөн л
ихэсч байгаа тул ачаалал үүсэх, зарим дулааны шугам сүлжээ эвдэрч гэмтэх байдал
олон гардаг аж.