Сар шинийн баярын өдрүүдээр авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-09 10:04:41

Дорноговь /МОНЦАМЭ/.Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 11-ний 00:00 цагаас хоёрдугаар сарын 15-ны  06:00 цаг хүртэл аймаг, сумын орох, гарах авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо.

Удахгүй болох сар шинийн баярын өдрүүдээр айл хэсэхгүй байх, сумаас сум, аймаг хоооронд зорчихгүй байх, гэртээ цахимаар золголт хийж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхаарууллаа. 

相关新闻