Баян-Өлгий аймгаас гарах болон орох хөдөлгөөнийг түр хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын энэ сарын 08-ны өдрийн А/72 дугаар
захирамжаар хоёрдугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас эхлэн тус аймгийн нутаг
дэвсгэрээс гарах хөдөлгөөнийг, хоёрдугаар сарын 11-ний өдрийн өглөөний 06:00
цагаас 15-ны өдрийн өглөөний 06:00 цаг хүртэлх хугацаанд гарах болон орох
хөдөлгөөнийг түр зогсоолоо.
Түүнчлэн,
- Цар
тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд 17
дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд нийтээр
тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглов.
- Цагаан
сарын хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй
байхыг сумдын Засаг дарга, мэргэжлийн байгууллагын дарга нарт үүрэг болгов.
- Энэ сарын 10-ны өдрийн өглөөний 08:00 цагаас 15-ны
өдрийн өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд архи, согтууруулах
ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов.
- Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал “Тирлик”, “Ах-Дам” болон малын захыг түр хаах шийдвэрийг тус тус гаргалаа.
Харин баярын өдрүүдэд сум хоорондын зорчих хөдөлгөөн чөлөөтэй байх ажээ.