Аймгийн тэргүүний агентлаг, байгууллага, аварга ажилтнуудыг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас 2020 оны ажлын үр
дүн, тогтвортой амжилтуудыг үндэслэн “Аймгийн тэргүүний агентлаг”,
“Аймгийн
тэргүүний байгууллага”, “Аймгийн аварга ажилтан”-ыг шалгаруулан шагналаа.
Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын
болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж,
2020 оны ажлаараа тэргүүлсэн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой
байдлын газрыг “Аймгийн тэргүүний агентлаг”-аар шалгаруулсан байна.
Мөн “Аймгийн 2020 оны тэргүүний байгууллага”-аар Ерөнхий боловсролын лаборатори “Мэргэд” сургууль, Хархорин сумын “Жи Эн Эф” ХХК, Арвайхээр сумын “Болор-Өрөг” ХХК тус тус шалгарлаа.
“Аймгийн 2020 оны аварга ажилтан”-аар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга,
хошууч Г.Ганбаатар, Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх,
саатуулах, баривчлах байрны эмч, Цагдаагийн ахлах
дэслэгч Л.Түвшинбаатар, Баянгол сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Төмөрбат, Арвайхээр
сумын савхин эдлэл үйлдвэрлэлийн “Хадганхээ” ХХК-ийн захирал Л.Батсүх, Арвайхээр сумын сийлбэр эдлэл
үйлдвэрлэлийн “Чамин угалз” ХХК-ийн
захирал Г.Амирдаабазар, Төгрөг сумын зөөврийн сууц, малын зөөврийн хашаа үйлдвэрлэлийн “Сүүн
төгрөг” ХХК-ийн захирал Х. Рэнцэндорж,
Арвайхээр сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С. Оюунчимэг, Арвайхээр сумын
ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хөгжмийн багш Б.Отгондулам, БОЭТ-ийн Эх
барих эмэгтэйчүүдийн клиникийн нярайн сувилагч Л.Цолмон, “Чинмэнд” эмнэлгийн
Дотор, эхо, гастроэнтерлогийн эмч, тасгийн эрхлэгч С.Орхонтуяа тус тус
шалгараад байна.
Тэргүүний агентлагийг
нэг сая, тэргүүний байгууллагыг 300 мянга, аварга ажилтныг 200 мянган төгрөгөөр
тус тус шагналаа.




