Ургац хураалт удаашрах төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймагт ургац хураалтын ажил 60 орчим хувьтай байна. Аймгийн хэмжээнд 6 дугаар сард халалт их, гантай, 8 сард бороо их орсон, шөнөдөө сэрүүн байснаас улаан буудайн болц удааширч, ургац хураалт оройтож байгаа болохыг мэргэжилтнүүд хэлж байна.
Энэ сарын 25-ны байдлаар үр тариа 70 га талбайгаас 68 тн, төмс 205,3 га талбайгаас 1762 тн, хүнсний ногоо 108,4 га талбайгаас 1247 тн, ногоон тэжээл 356 га-аас 632 тн, жимс жимсгэнэ 23,1 га-аас 22,8 тн хураан авч, төмс хүнсний ногооны ургац хураалт 57 хувьтай, малын тэжээлийн ургац хураалт 37 хувьтай байгаа юм.
Өвөрхангай аймагт гурван сумын нутаг дэвсгэр дээр нийт ард иргэдийн хэрэгцээний төмс, хүнсний ногоо, үр тариаг тариалдаг бөгөөд одоогийн байдлаар Хархорин суманд ургац хураалт 65 хувьтай, Нарийнтээл суманд 80 хувьтай, Төгрөг суманд 60 хувьтай байна.
Үр тарианы 9 аж ахуйн нэгж улаан буудайн 814 га талбайд үрийн хянан баталгаа хийлгэж, 184 га нь 1-р зэргээр, 630 га нь 2-р зэргээр үрэнд тэнцсэн аж.
Б.Батчимэг
注释