Хэнтий аймгийн ИТХ-д нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-08 10:29:10

Билгийн тооллын зуны дунд хөх морь сарын шинийн гуравны Балжиннямтай билэгт сайн өдөр УИХ болон аймгийн ИТХ-д нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа.

Аймгийн сонгуулийн хороонд хуулийн дагуу сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 6 намын 92 нэр дэвшигч байснаас аймгийн Сонгуулийн хороо нягталж үзээд, АН-ын 39,  МАН-ын 39, МАХН-ын 8 буюу нийт 86 нэр дэвшигчдийг энэ удаагийн Орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэрийг гаргаж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг хуулийн хугацаанд өнөөдөр олголоо.

Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Цогбадрах Нийт нэр дэвшигчдийг насны ангиллаар нь авч үзвэл 29- 60 насны хооронд байгаа бөгөөд нийт нэр дэвшигчдийн 43 хувь нь 40-49 насны, 27.9 хувь нь 50-59 насны, 26.7 хувь нь 30-39 насны нэр дэвшигчид байна. Насны дундаж хэмжээ 43.7  байна.

Мөн боловсрол, мэргэжлийн байдлаар авч үзвэл нийт нэр дэвшигчдийн 83 буюу 96.6 хувь нь дээд боловсролтой, 3 буюу 3.4 хувь нь бүрэн дунд боловсролтой, мэргэжлийн хувьд багш 11, инженер 10, эрх зүйч 12, эмч 11 байгаа нь нийт нэр дэвшигчдийн 44 буюу 51 хувь, бусад мэргэжлийн 42 нэр дэвшигч байгаа нь 49 хувь болж  байна” гэв.

Мөн нийт нэр дэвшигчдийн 66 буюу 76.7 хувь нь эрэгтэй, 20 буюу 23.3 эмэгтэй нэр дэвшигчид байгаа аж.

Хэнтий аймгийн хувьд УИХ-ын 3 тойрог, 90 санал авах байр, аймгийн ИТХ-ын 25 тойрог дээр нийт 861 төрийн албан хаагч ажиллах ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

相关新闻