Хяналтын постын үйл ажиллагааг камераар хянаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд цар тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх халдвар, хамгааллын дэглэм сахиулахаар байнгын болон түр хяналтын 16 цэгт 48 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Цагдаагийн газраас хяналтын цэгийн үйл ажиллагаа, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд телехяналтын камераар хяналт тавьж байгаа юм. Мөн алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэлийн нөхцөл байдлын талаар өдөр бүр “zoom” аппликэйшнийг ашиглан цахим уулзалт хийж, үүрэг гүйцэтгэхэд тулгамдаж байгаа асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэн үүрэг чиглэл өгч байна.
Зорчигч иргэдийг хяналтын цэгүүдээр зохих зөвшөөрлийн бичгээр нэвтэрч, хууль
хүчний болон мэргэжлийн анги байгууллагын алба хаагчдын тавьсан хууль ёсны
шаардлагыг биелүүлэн халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг тус байгууллагаас анхааруулж байна.

