Хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагналыг хоёр малчин хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид XVII жарны цагаагчин үхэр жилийн босгон дээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагналыг хоёр малчинд олголоо.
Хутаг-Өндөр
сумын малчин С.Бямбасүрэн, Бүрэгхангай сумын малчин Г.Ядам нар уг шагналыг энэ
жил хүртлээ. Монгол Улсын хөдөө аж ахуйн хөдөлмөрийн ууган баатар, алдарт
хоньчин З.Очирын нэрэмжит аймгийн хүндэт шагналаар 2006 оноос хойш 20 гаруй
малчныг шагнаад байна.