Хорио цээрийн дэглэм зөрчсөн 53 зөрчилд 15.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-02 18:16:49

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолоор коронавируст халдварын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласнаас хойш Цагдаагийн газарт Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн 1, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн 18 зөрчил бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүй хулгайн замаар зорчигч тээвэрлэсэн зөрчил дийлэнхийг эзэлж байгаа ажээ.

Харин өнгөрөгч 2020 онд хорио цээрийн дэглэм зөрчсөн 53 зөрчлийг илрүүлж, үүнээс 31 иргэнийг 15.500.000 төгрөгөөр торгож, шүүгчийн захирамжаар 12 хүнийг 7-10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. 2021 оны 01-р сарын байдлаар хорио цээрийн дэглэм зөрчсөн 6 зөрчлийг илрүүлж, үүнээс 2 иргэнийг 600.000 төгрөгөөр торгож, 4 зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. 

相关新闻