Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-02 13:33:10

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн МХГ-аас Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа 42 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад дэмжлэгт хяналт шалгалтыг хийжээ.

Хяналт шалгалтын явцад 72 дутагдлыг илрүүлсэн байна. Тухайлбал, хоёр цаг тутам цэвэрлэгээ, үйлчилгээ хийж бүртгэл хөтөлдөггүй, хүн хоорондын зай барих, тэмдэг тэмдэглэгээгүй 40, үйлчлүүлэгчийн халуун хэмжээгүй, QR кодыг байршуулаагүй 38 газарт хугацаатай үүрэг даалгавар өгч, улсын байцаагчийн 17 заалт бүхий зөвлөмж, 5 нэр төрлийн 210 ширхэг гарын авлага материал тараан, газар дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Хугацаатай үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа ажээ.

相关新闻