Засаг дарга Д.Бауыржан боловсролын байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч С.Хонаев, Өлгий сумын Засаг дарга
бөгөөд хотын захирагч Д.Есболат нар сургуулийн захирал, цэцэрлэгийн
эрхлэгч нарыг энэ сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын
Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл
ажиллагааны хөтөлбөрт тусгасан гол зорилтуудыг танилцуулж, боловсролын салбарын
тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.
Мөн сургуулийн өмнөх, бага, дунд
боловсролд инновац нэвтрүүлэх, боловсролын салбарт хийж
буй бүтээн байгуулалтын ажлуудын чанарт анхаарах, хүний нөөцийн
асуудлыг ил тод болгохоор тохиролцлоо.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан уулзалтын
төгсгөлд цар тахалтай тэмцэх ажилд онцгой анхаарах, авлига, ашиг
сонирхлын зөрчлөөс ангид байх, хүүхэд багачуудад теле болон цахим
хичээлийг тасралтгүй хүргэх боломжоор хангахад онцгой ач холбогдол
өгөхийг үүрэг болголоо.