Алтайн аргаль хонины сүрэг өнтэй өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-01 16:25:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны ажилтнууд зэрлэг ан амьтдад зориулж био техникийн арга хэмжээ авах ажлыг үргэлжлүүлж байна.

Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Талдагийн эх уул, Их Ойгор орчимд хоёр цэгт 500 кг давс тавьж, Алтайн аргаль хонины ажиглалт, мониторинг явуулжээ.

Энэ үеэр гурван сүргийн 60 гаруй аргаль хонинд хийсэн ажиглалтыг үндэслэн өвөлжилт өнтэй байна гэж дүгнэсэн байна.

Ташрамд дурдахад, Талдагийн эх уул, Их Ойгор орчимд өнгөрсөн оны тооллогоор 400 орчим толгой аргаль хонь нутагладаг ажээ. 

相关新闻