Аймаг, сумаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймагт коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга О.Батжаргал захирамж гаргаж 2021 оны нэгдүгээр сарын 30-ны 20.00 цагаас аймаг, сумаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.
Иргэд зайлшгүй шаардлагаар орон нутагт зорчих тохиолдолд сум, аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авч нэвтэрнэ. Харин аймаг, сумын доторх хөдөлгөөн, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллана гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.