ОХУ-д болох “ИННОПРОМ-2021” үзэсгэлэнд Монголын ААН-үүд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-29 19:08:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторовичийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар энэ онд ОХУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан  томоохон арга хэмжээг  хамтран зохион байгуулах талаар санал солилцов. 

Мөн 2021 оны 7 дугаар сарын 5-9-нд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулах олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ-2021” үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ  экспортонд гаргах сонирхолтой Монголын ААН-үүдийг оролцуулах талаар ярилцав. 

Олон улсын 11 дэх удаагийн “ИННОПРОМ-2021” үзэсгэлэнд машин үйлдвэрлэл, өндөр технологи, олон талт салбарын бүтээгдэхүүн тавигдах юм. 




相关新闻