1000 эмэгтэйг элэгний В вирусний эсрэг нөхөн дархлаажуулалтад хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-02-02 17:20:58

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт 1000 эмэгтэйг элэгний В вирусний эсрэг нөхөн дархлаажуулалтад хамруулах ажил эхэллээ. “Эхчүүдээ хайрлая” төслийн хүрээнд нөхөн үржихүйн 31-40 насны эмэгтэйчүүдэд энэхүү вакциныг гурван удаагийн тунгаар хийх юм. Дээрх төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд эмэгтэйчүүд өөрийн харьяа сумын Эрүүл мэндийн төв, аймагт амьдардаг бол Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг зөвлөлөө.

Монгол Улс 1990 оноос хойш төрсөн хүүхдүүдэд энэ вакциныг хийж эхэлсэн учир ийнхүү насны хязгаар зааж байгаа аж. Өрхийн Эрүүл мэндийн төвүүд судалгааны үндсэн дээр зорилтот бүлгийн сонгон авсан эмэгтэйчүүдийг дархлаажуулахад шаардагдах 15 сая төгрөгийг аймгийн төсвөөс гаргаж байгаа гэв.

相关新闻