Хуулийн байгууллагын удирдлагууд уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-29 16:21:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс хуулийн байгууллагын удирдлагуудын уулзалтыг энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хуулийн байгууллагын алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чигэлээр тодорхой зорилтууд тусгагдсан. Энэ хүрээнд хуулийн байгууллагын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахад нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор дээрх уулзалтыг зохион байгуулжээ.

Энэ үеэр гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль хяналтын байгууллагууд хамтран үр дүнтэй ажиллахыг тусгасан “Санамж бичиг”-ийг байгуулаад байна. 

相关新闻