“Гудамж төсөл”-ийн шав тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМонгол Улсын Засгийн газрын 2014 оны 96 дугаар тогтоолоор "Гудамж" төслийг хөдөө орон нутагт хэрэгжүүлэхээр болсон. Уг төсөл Хэнтий аймгийн Чингис хотод хэрэгжиж "Гудамж төсөл"-ийн шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо.
“Гудамж” гэдэг нь автозам, уулзвар, явган хүний зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, газар дээрх болон доорх дэд бүтэц /цэвэр усны шугам, цахилгаан, холбоо, үерийн усны шугам, бохир болон дулааны төв магистраль шугам/, ногоон байгууламж, гудамжны дизайн шийдэл, гудамжны нэр, унадаг дугуйн замын иж бүрдлийг хэлэх бөгөөд тус төслийн хүрээнд Чингис хотод 13 гудамж, 2 уулзварын нийтдээ 17,166 км хатуу хучилттай автозамыг ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган зам, газар доорх болон дээрх инженерийн шугам сүлжээний хамт иж бүрэн цогц байдлаар шийдэх ажээ.
Дээрх арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын захирагч Н.Базарханд, “Гудамж” төслийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын “Шаньдун Гуован чимин” компанийн захирал ЖанДэЖүн, “ Гудамж” төслийн Ерөнхий гүйцэтгэгч “Центоен “ ХХК- ийн захирал М.Дэлгэр, “Гудамж” төслийн туслагч, туслан гүйцэтгэгч Авто, зам засвар арчлалтын “Харгуй“ төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ц.Галхүү, “Гудамж” төслийн туслан гүйцэтгэгч “Их зуун“ ХХК-ийн захирал С.Оюунчулуун болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд хүрэлцэн иржээ.
Уг ажлын хүрээнд төслийн архитектор, инженерүүдээс бүрдсэн баг Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж ЗДТГ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Чингис хотын өнөөгийн байдал, зам талбай зэрэгтэй газар дээр нь танилцсан билээ. Чингис хотыг цаашид хэрхэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх талаар санал зөвлөмж өгч иж бүрэн зураг төслийн боловсруулан ажиллалаа.
Хэнтий аймаг О.Буянхишиг