"Булган ундрага", "Багануур"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-25 18:09:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 25-нд энгийн арилжаагаар 34 ХК-ийн 206.8 сая төгрөгийн үнийн дүнтэй 814.274 хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.98%) болон "Багануур" ХК (BAN+9.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" (HRM-5.97%) болон "Түмэн шувуут" ХК (TUM-3.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 43,266 ширхэг нэгж эрхийг нийт 4,731,084 төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 100 үнэт цаасыг 10.2 сая төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж, 21409.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,983,308,720,518.92 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


相关新闻