Н.Баянсайхан: Захиалагч тал мөнгөө дутуу төлсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-06-06 18:16:41

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ", "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-иас өнөөдөр ажилчдын орон сууцны асуудлаар эсэргүүцэл илэрхийлсэнтэй холбогдуулж “Баярс констракшн” ХХК-ны захирал Н.Баянсайхан сэтгүүлчдэд хандлаа.

"Улаанбаатар цахилгаан түгээх түлжээ", "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК нь “Баярс констракшн” ХХК-ны барьж буй 596 айлын орон сууцнаас 300 айлын орон сууц захиалжээ. Барилгын ажил 2013 онд эхэлсэн ч одоо тус барилгын гүйцэтгэл 80 хувьтай яваа юм. Энэ тухайд Н.Баянсайхан, "Энэ барилга 2014 онд зогсоход "Чингис хаан" банкнаас 2.4 тэрбум төгрөг, Капитал банкнаас 5 тэрбум төгрөгийн зээл авч үргэлжлүүлсэн.

Захиалагч талаас энэ төсөлд нийтдээ 13.6 тэрбум төгрөг өгөх ёстойгоос өнөөдрийн байдлаар 9.6 тэрбум төгрөг өгөөд байна. Одоо дөрвөн тэрбум төгрөг өгөх дутуу. Өнгөрсөн дөрвөн сард баталсан гурван талт гэрээнд зааснаар бол үлдэгдэл төлбөрөө бүрэн өгөх байсан ч 600-гаад сая төгрөгийн төлөлт хийсэн.

Гэвч бид ажлаа зогсоогүйгээр барахгүй цонхоо өөрсдөө үйлдвэрлэж, агааржуулалт, цахилгаан, сантехникийн ажлуудаа хийж байна. Нэг м2-ийг нь 1 сая төгрөгөөр гэрээгээ байгуулсан төдийгүй хүүхдийн тоглоомын талбай, гадаад тохижилт, автомашины гражны үнэ энд ороогүй Манай талаас ажил цалгардуулаагүй" гэв.

З.Эрэвгийлхам

相关新闻