Казахстан улс энэ онд 74 сая тонн нефть олборлоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-06-06 14:40:10

АСТАНА. /TASS/. Казахстан улс энэ онд 74 сая тонн газрын тос олборлохоор төлөвлөж байна гэж тус улсын Эрчим хүчний сайд Канат Бозумбаев мэдээллээ.

Бид дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 30 доллар орчим байна гэж тооцсоны үндсэн дээр 74 сая тонн нефть олборлохоор төлөвлөсөн бөгөөд энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд олборлолтын хэмжээ 26,2 сая тонн боллоо гэж сайд дурдсан байна.

Энэ нь төлөвлөснөөс 4 хувиар илүү үзүүлэлт юм.

“Нефтийн үнэ нэмэгдсэнээр манай улсын компаниуд нэмэлт өрөмдлөг хийж, энэ оны төлөвлөгөөг давуулан биелүүлэх боломжтой болно” гэж сайд Бозумбаев дурдлаа.

Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар, 2017-2018 онд нефтийн үнэ 60-65 долл/баррель болж тогтворжих төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан Казахстаны Эрчим хүчний сайд хэлэхдээ “бид мөн адил 2017 онд үнэ тогтворжино, цаашдаа аажмаар нэмэгдэнэ гэж найдаж байгаа. “ТШО” болон "Карачаганак Петролиум" компаниудын  олборлолт нэмэгдэж, түүнчлэн Кашаганы ордыг ашиглаж эхэлснээр олборлолтын нийт хэмжээ нэмэгдэх болно” гэлээ.

Тус яамны мэдээллээр, Казахстан улс 2015 онд 79 сая тонн газрын тос  болон хийн конденсат олборложээ.

Х.Сарнай

相关新闻