Хяналт шалгалтаар 140 гаруй зөрчил, дутагдал илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-20 18:25:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас эрчим хүч, дулаан хангамжийн салбарын тогтвортой ажиллагаа, гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор пийшин зуухны аюулгүй ажиллагаа, малын өвс тэжээл хураалттай айл өрхүүдэд хяналтын ажил зохион байгуулж байна.

Хяналтад гэр хорооллын 1594 айл өрхийг хамруулсан бөгөөд үнс нурмаа ил задгай асгасан, пийшин зуух, цахилгааны хэрэглээ зөрчилтэй, өвс тэжээлийн хадгалалт буруу гэхчлэн 140 гаруй зөрчил, дутагдал илэрчээ.

Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүн ам олноор цуглардаг төв бараан зах, Номин худалдааны төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, банкны салбаруудын үйлчилгээнд хяналт тавин ажиллаж, иргэдэд заавар зөвлөмжийг өгч байна. 

相关新闻