Зорилтот бүлгийн малчин эмэгтэйчүүдэд ариун цэврийн багц олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч буй сумдын зорилтот бүлгийн малчин эмэгтэйчүүд болон сургуулийн дотуур байранд байдаг өсвөр насны охидод эрүүл ахуй, ариун цэврийн багц олгожээ.
Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газар болон НҮБ-ын Хүн амын сангийн хооронд байгуулсан 2017 оны “Хамтран ажиллах тухай” гэрээний дагуу өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч буй аймгуудын эмзэг бүлгийн малчин эмэгтэйчүүд болон сургуулийн дотуур байранд байдаг өсвөр насны охидод эрүүл ахуй, ариун цэврийн багц олгожээ.
Энэхүү Эрүүл ахуй, ариун цэврийн багц нь үнэ төлбөргүй тараагдаж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн 18 сумын 166 малчин охид, эмэгтэйчүүд хамрагдаж байгаа тухай Онцгой байдлын газраас мэдээлэв.