Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-19 00:17:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос энэ сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймагт ирж, гэрийн тусгаарлалтад байсан нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу эерэг гарчээ.

Тухайн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлав. Мөн иргэнээс сорьц авч PCR-ын шинжилгээ хийлгэхээр Ховд аймаг руу явуулаад байна. Шинжилгээний эцсийн хариу энэ сарын 19-ний өдөр гарна.

Эх сурвалжийн мэдээлснээр сэжиг бүхий иргэн хүүхдийнхээ хамт Улаанбаатар хотод Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчилгээ хийлгэж ирсэн ажээ. 

相关新闻