Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-18 18:48:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарсан учраас Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан байна.

Тус аймгийн Түнэл сумаас Улаанбаатар хот руу буяны ажлаар явсан иргэд буцахдаа Драгон авто тээврийн төвөөс иргэн Б-г суулган иржээ. Түүний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарч, автомашинд хамт ирсэн 9 иргэнийг зочид буудалд тусгаарласан байна. Дээрх иргэдийн шинжилгээг Орхон аймагт илгээсэн бөгөөд хариу маргааш өглөө гарах гэнэ. Иргэн Б нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8-р хороонд 10 хоног найзындаа байсан хэмээн мэдүүлжээ.

                        

相关新闻