Грект арван хүн тутмын долоо нь вакцин хийлгэх хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-01-18 14:27:49

АФИН. /Xinhua/. Грект “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад арван хүн тутмын долоо нь хамрагдах хүсэлтэй байгааг хоёр өөр санал асуулгын дүн харуулжээ.


Грект эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газрын үйлчлүүлэгчдийг вакцинжуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээс 85-аас дээш насны иргэдэд вакцин хийж эхэлсэн байна.


Alpha” суваг, “Political” сонины явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, судалгаанд оролцогчдын 70.1, 74 хувь нь вакцин хийлгэхээр бүртгүүлнэ гэж хариулжээ.


Грект өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд Ерөнхийлөгч Катерина Сакелларопулу, Ерөнхий сайд Кириакос Мицотакис, өндөр настай эрэгтэй, сувилагч нар вакцины эхний тунг тариулснаар вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн юм.


Грект вакцинжуулалтыг үнэ төлбөргүй явуулж байгаа бөгөөд эмзэг бүлгийн хүмүүсийг дархлаажуулсны дараа олон нийтийг хамруулна. Засгийн газрын мэдээллээр, өнгөрсөн бямба гаргийн байдлаар орон даяар 80 мянга гаруй хүнд вакцин хийжээ.


Ташрамд дурдахад, дэлхий дахин коронавирусний 237 вакциныг гарган авахаар ажиллаж байгаагаас 64 вакцины эмнэлзүйн туршилт үргэлжилж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 15-нд мэдээлжээ. 

相关新闻