Сэлэнгэ аймгаас 22 депутат шинэ Үндсэн Хуулийг батлахад хувь нэмрээ оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-14 16:01:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ой өчигдөр тохиолоо. Одоогоос 29 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын их хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг баталж байсан байна. Энэхүү түүхэн үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болсон 22 төлөөлөгч Сэлэнгэ аймгаас оролцож байжээ. Тодруулбал:

1.Сангажавын Баярцогт (Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч)

2.Гүррагчаагийн Нороврагчаа (аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгч, зураач)

3.Санжийн Цэвээндорж (Алтанбулаг сумын САА-н дарга)

4.Гончигдаржаагийн Хашбаатар (Хүдэр сумын Тэжээлийн аж ахуйн дарга)

5.Сандагийн Ганболд (Ерөөгийн САА-н тракторч, комбайнч)

6.Ишийн Бадарч (Ерөөгийн МБАА-н дарга, Ерөө хорооны ГЗ-ны дарга)

7.Ренчингийн Баярсайхан (Жавхлант сумын Баянхараатын САА-н дарга)

8.Сүрэнжавын Даваасүрэн (Дулаанхааны МДБ-ын ерөнхий инженер)

9.Ламжавын Батжаргал (Баянгол сумын Баруунхараа САА-н дарга)

10.Дашзэвэгийн Тангад (Зүүнхараагийн СББК-ын эдийн засагч)

11.Жигжидийн Жавзандорж (Мандал сумын Зүүнхараа САА-н дарга)

12.Гүржавын Сүрэнжаргал (Сайхан сумын Номгоны САА-н дарга)

13.Алчайн Амжаа (Орхон сумын САА-н дарга)

14.Мандахын Жамсран (Орхонтуул сумын САА-н дарга)

15.Цогжоогийн Шагдарпүрэв (Баруунбүрэн сумын Бургалтайн САА-н дарга)

16.Жамбын Норовсамбуу (аймгийн МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга)

17.Халтарын Намсрайжав (Хушаат сумын Энхталын САА-н дарга)

18.Жадамбын Бямбаноров (аймгийн Ардын хурал, гүйцэтгэх захиргааны дарга)

19.Нацагийн Дэлгэрмөрөн (Найрамдлын САА-н тракторч, комбайнч)

20.Мулцангийн Доржсүрэн (Зүүнбүрэн сум САА-н дарга)

21.Батын Сайнжаргал (Шаамар сум ТАА-н дарга)

22.Думаажавын Батбаяр (Ой модны аж үйлдвэрийн яамны орлогч сайд) нар юм. Сэлэнгэ аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон дээрх 22 депутат шинэ Үндсэн Хуулийг батлахад хувь нэмрээ оруулж байжээ.  

相关新闻