“Pfizer” вакцинаа ОХУ-д бүртгүүлэх боломжийг судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-13 12:57:59

МОСКВА. /TASS/. Коронавирусний вакциныг нь ОХУ-д бүртгэн авах хүсэлт гаргах боломжийг “Pfizer” судалж байна.


“Эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу бид хүн амыг вакцинаар хангахын тулд олон улсын байгууллагууд, засгийн газруудтай хамтран ажилласаар байна. Бид вакцинаа ОХУ-д бүртгүүлэх боломжийг судалж байна” хэмээн компанийн мэдэгдэлд дурдав.


Pfizer”, “BioNTech” компаниуд вакцинаараа дэлхий нийтийн хэрэгцээг хангахын төлөө ажиллаж буйгаа мөн мэдэгджээ. Тус компаниудын вакциныг АНУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүнс, эмийн чанарын хянатын газар 12 дугаар сарын 11-нд бүртгэсэн бол ЕХ 12 дугаар сарын 21-нд зах зээлд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн юм. 

相关新闻