Хүйтний эрч сулрах ч зарим газраар цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-01-10 12:08:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш уулархаг нутгаар, 12-нд баруун аймгийн нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгийн нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.


Салхи маргааш нутгийн баруун хагаст, 12, 13-нд зарим газраар, 14-нд говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.


Хүйтний эрч суларч, Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнө 34-39, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнө 28-33, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнө 13-18, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнө 21-26, өдөртөө 11-16 хэм хүйтэн байх аж. 

 

相关新闻