ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан 01 дүгээр сарын 05-ны өдөр өвөлжилт, отор нүүдэл, өвс тэжээлийн хангамжийн асуудлаар аймгийн удирдлагуудтай цахимаар уулзаж, шуурхай санал солилцлоо.
ХХААХҮЯ-ны дэргэд хэрэгждэг Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад зориулан 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Энэ дагуу өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн малчдад хүргэх тэжээл эзэддээ хүрэхэд бэлэн болжээ.
Олон аймаг зуншлага тааруу, өвсний гарц муу байсантай холбоотой зэргэлдээ аймгуудад малчид отор нүүдэл хийж байгаа ба оторт яваа малчдынхаа эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг анхаарч байгаагаа аймгийн удирдлагууд хэлж байв. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор малчдад өвс, тэжээл бэлнээр худалдаж авах санхүүгийн боломж хомс байгааг харгалзан өвс, тэжээл зээлээр авах зэрэг зохицуулалт хийж өгөхийг мөн хүслээ. Энэ үеэр усны хомсдол, бэлчээрийн даацын асуудлыг хөндөж ярьсан бөгөөд яамны зүгээс төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд энэ асуудалд шийдэл гаргахад анхаарна гэдгээ хэлэв