Ж.Ассанжийг даруй суллахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /RT/. “Хил
хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллага “WikiLeaks”-г үүсгэн
байгуулагч Жулиан Ассанжийг даруй суллахыг эрх баригчдад уриалжээ.
"Ассанжийг АНУ-ын
талд шилжүүлэн өгөхөөс татгалзсан шийдвэрийг Лондоны шүүх гаргасныг бид сайшааж
байна. Нөгөө талаас шүүх хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийг хамгаалахыг
дэмжээгүйд бид харамсаж байна” хэмээн тус байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.
“Энэ хэрэг улс
төрийн шинжтэй бөгөөд сэтгүүлчид, үг эрх чөлөөтэй мөн хамааралтай. Хил
хязгааргүй сэтгүүлчид Жулиан Ассанжийг даруй суллахыг дахин уриалахын сацуу
цаашид юу болохыг ажигласаар байх болно” хэмээн “Хил хязгааргүй сурвалжлагчид”
олон улсын байгууллагын төлөөлөгчид мөн мэдэгджээ.
Амь насанд нь
эрсдэл учирч болзошгүй гэж үзсэний улмаас Лондоны шүүх Ассанжийг АНУ-д
шилжүүлэн өгөх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан юм. Лондон дахь
Вестминстерийн шүүх Жулиан Ассанжийг батлан даалтад гаргах хүсэлтийг лхагва
гарагт хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор Америкийн тал давж заалдах өргөдөл
гаргаж байгаагаа мэдэгдсэн байна.