Энэ сарын 8-наас хүйтний эрч бага зэрэг суларна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлэл үйлчилгээний
хэлтэс энэ сарын 8-наас эхлэн хүйтний эрч бага зэрэг суларна гэж мэдээллээ. Тус аймгийн нийт
нутгаар өнөөдөр цас
орж, зөөлөн шуургатай байна.
Энэ сарын 6-7-нд шилжих шөнө нутгийн өмнөд хэсгээр
ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с байна. Эг, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр шөнөдөө
36-41, өдөртөө 25-30, бусад нутгаар шөнөдөө 30-35, өдөртөө 19-24 градус хүйтэн
байна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.