"Ковид-19" халдварын тархалтыг тандах судалгаа хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн сайдын 2020
оны 583 дугаар тушаалын дагуу томуугийн тандалтын тогтолцоонд суурилсан
коронавируст халдварын тархалтыг тандах судалгааг өнгөрсөн 7 хоногт хийлээ.
Уг судалгаанд Цагааннуур
боомтод үүрэг гүйцэтгэж байгаа 60 мэргэжилтэн, Өлгий сумын төвд оршин суудаг
120 иргэн, нийтдээ 180 хүнийг хамруулж, хамар, залгиурын арчдас, цусны сорьц шинжлэх
тандалт хийжээ.
Дээрх хүмүүсээс
авсан дээжийг ХӨСҮТ-ийн Ховд аймаг дахь вирус судлалын салбар лабораторид хүргүүлж
шинжлүүлэхэд шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.