Баян-Өлгийд шинэ жилийн баярын өдрүүдэд 17 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-04 12:05:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-нд 17 хүүхэд төржээ. 

Үүнээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 14, Булган, Баяннуур, Цэнгэл суманд тус бүр нэг хүүхэд төрсөн байна.

Шинээр төрсөн хүүхдүүдийн 10 нь хүү, 7 нь охин байна. 

相关新闻