Энэтхэг Их Британитай нислэгээ зогсоох хугацаагаа сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-30 15:40:31

ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Их Британитай нислэгээ зогсоох хугацаагаа ирэх нэгдүгээр сарын 7 хүртэл сунгалаа гэж Энэтхэгийн Иргэний нисэхийн асуудал хариуцсан сайд Хардип Сингх Пури өнөөдөр мэдээлжээ.


Энэтхэгт өнөөдрийн байдлаар Их Британид анх илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан 20 тохиолдол бүртгэгдсэн байна.


Их Британид коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбар тархсантай холбогдуулан Энэтхэг тус улсаас ирэх, очих нислэгээ энэ сарын 23-31-нийг дуустал зогсоогоод байсан юм. 

相关新闻