"Автомашингүй өдөр"-өөр агаарын бохирдлыг хэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ"Зөвхөн өнөөдөр биш... Өдөр бүр" автомашингүй гэсэн уриатай "Автомашингүй өдөр"-ийг энэ бямба гараг буюу зургадугаар сарын 4-нд зохион байгуулах талаар ЗЦГ-аас "Зууны мэдээ" сонины Мэдээллийн төвд мэдээлэл хийсэн юм.
"Автомашингүй өдөр"-ийг нийслэлд 6 дахь жилдээ зохион байгуулах бөгөөд эл өдөр агаарын бохирдлыг хэмжиж, иргэддээ мэдээлэл хүргэх юм байна. “Автомашингүй" өдрөөр гэр бүлийн эдийн засагт гарах хэмнэлт, хөдөлгөөний дутагдалд ямар нэмэртэйг таниулах зорилгоор "Зөвхөн өнөөдөр биш... Өдөр бүр" автомашингүй гэсэн уриалгыг дэвшүүлжээ.
ЗЦГ-ын УСХ-ийн дарга, хурандаа Э.Бөхбат ярихдаа, “Автомашинаас татгалзах нь эрүүл мэнд, амьдрах орчинд ямар нөлөөтэй вэ гэдийг "Автомашингүй өдөр"-өөр дамжуулан ойлгуулахаар зохион байгуулдаг уламжлал тогтсон. Автомашинаас татгалзахад зам тээврийн ослын тоо, нийслэлийн хөдөлгөөний зохицуулалт эрс багасдаг. Эл өдрөөр хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийн сургалт сурталчилгааг урлаг соёлынхонтой хамтран зохион байгуулна. ЗЦГ-аас замын хөдөлгөөний дүрмийг хүүхдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ” гэлээ.
Автомашингүй өдрөөр Чингисийн талбайд 200 ахмадын хийн дасгал, Бодибилдингийн үзүүлбэр Урлагийн тоглолт, дугуйн парад, дугуйн экстрим үзүүлбэрээс толилуулах юм байна.
Автомашингүй өдрөөр Чингисийн талбай, Их тойруугаас дотогш зам, Сөүл, Анкарагийн гудамж, Сүхбаатар, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө буюу зүүн 4 замаас баруун 4 зам, Чагдаржав, Олимпийн гудамжнаас дотогш замуудыг хаана.
Б.Заяа