Шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг мэдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-28 12:15:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын эздэд мэдэгдэл хүргүүллээ.

Тус мэдэгдэлд, "Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Бэлэн байдлын зэргийг сунгах тухай" 984 дүгээр захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, Шинэ жилийн баярын үеэр зоогийн газар, баар, кафе зэрэг үйлчилгээний байгууллагуудад олон хүнийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг мэдэгдье" хэмээжээ.

Олон хүнийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.

相关新闻