Энэ сарын 26-наас хүйтний эрч эрс чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-25 19:18:13

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас нийт нутгаар 12-р сарын 26-наас хүйтний эрч чангарч, шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус хүрч хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.

2020 оны 12 дугаар сарын 25-ны 20 цагаас 12 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим сумын нутгаар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 4-9 м/сек. Шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/сек. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. 2020 оны 12 дугаар сарын 27-ноос  2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 27-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байхыг анхаарууллаа. 

相关新闻