Өрх толгойлсон эмэгтэйд туслах аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-02 12:59:14
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн "Зөв залуус" клуб Зуунмод сумын иргэн Д.Ганчимэгт" туслахаар "Сэтгэлийн гэрэл" сайн үйлсийн аян өрнүүлж байна.

6 сарын 4,5-нд иргэн, аж ахуйн нэгжийн дунд зохион байгуулах гар бөмбөгийн тэмцээний тодорхой хувиар хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, гурван хүүхдийн эх Д.Ганчимэгт туслахаар шийдвэрлээд байгаа юм. 30 мянган төгрөгийн бооцоотой уг тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрөлд, хоёр үетэй болно. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд тэмцээнд идэвхтэй хамрагдахыг "Зөв залуус" клубээс уриаллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻