Баян-Өлгий аймгийн таван сумын Засаг даргыг томилоогүй хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Сумын ИТХ-ын сонгуулиас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч
Баян-Өлгий аймгийн сумдын Засаг дарга нар хараахан бүрэн томилогдоогүй байна.
Аймгийн Засаг
дарга Д.Бауыржан өнөөдрийн байдлаар харьяа сумын ИТХ-аас нэр дэвшсэн найман хүнийг
Засаг даргаар тус тус томилсон. Одоо Алтай, Баяннуур, Дэлүүн, Толбо, Улаанхус
зэрэг таван сумын томилгооны асуудал хүлээлт үүсгэж байгаа.
Үүнээс дөрвөн сумын
Засаг даргад нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг АТГ-д хянагдаж байгаа,
шүүхийн маргаантай зэрэг шалтгаантай аж. Харин Улаанхус сумын Засаг даргад нэр
дэвшигч К.Баудаулетийн бичиг баримт АТГ-аас хянагдан гарчээ.
Сумын ИТХ-ын дарга болон Засаг даргаар томилогдсон, нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийг доор танилцуулж байна.
№ |
Сум |
ИТХ-ын дарга |
Засаг дарга |
1 |
Өлгий |
Х.Космос /МАН/ |
Д.Есболат
/МАН/ |
2 |
Алтай |
Ж.Шайзада /МАН/ |
Р.Рыскелди
/МАН/, аймгийн Засаг дарга хараахан батламжилаагүй |
3 |
Алтанцөгц |
М.Өзгерис /МАХН/ |
Ш.Айбек
/МАН/ |
4 |
Баяннуур |
М.Ахжол /АН/ |
Дөрбетхан
/АН/, аймгийн Засаг дарга хараахан батламжилаагүй |
5 |
Бугат |
Х.Амангажы /МАН/ |
А.Жамбал /МАН/ |
6 |
Булган |
Х.Адилхан /АН/ |
Б.Ерболат
/АН/ |
7 |
Буянт |
С.Нэргүй /АН/ |
Н.Хибатай
/АН/ |
8 |
Дэлүүн |
М.Абужалел /АН/ |
А.Нурбек
/МАН/, аймгийн Засаг дарга хараахан батламжилаагүй |
9 |
Ногооннуур |
М.Тилеужан /МАН/ |
Б.Есболат
/МАН/ |
10 |
Сагсай |
К.Бауыржан /МАН/ |
А.Исатай
/МАН/ |
11 |
Толбо |
С.Өмирзах /АН |
Н.Еркежан
/АН/, аймгийн Засаг дарга хараахан батламжилаагүй |
12 |
Цэнгэл |
А.Жанбота /АН/ |
Т.Айтуган
/АН/ |
13 |
Улаанхус |
Ш.Тилеген /АН/ |
К.Багдаулет
/АН/, аймгийн Засаг дарга хараахан батламжилаагүй |