ИЗНН-ыг СЕХ бүртгэж авав
МОНГОЛЫН МЭДЭЭСонгуулийн Ерөнхий хороо өнгөрсөн сарын 31-ний 24 цагт ИЗНН-ыг УИХ-ын ээлжит сонгуульд оруулахаар бүртгэж авчээ.
СЕХ өмнө нь ИЗНН-ыг баримт бичгийн бүрдэл дутуу гэж шалтгааны улмаас бүртгэж авахаас түдгэлзсэн. Үүний дараа тус нам шүүхээр асуудлаа шийдүүлсэн ба Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхээс тус намыг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулсан аж.
Одоо ИЗНН тав хоногт багтан нэр дэвшигчдээ тодруулж, баримт бичгээ СЕХ-д хүргүүлнэ.
Б.Туул