Орон нутгийн сэтгүүлчдийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Олон нийтийн мэдээлэл харилцааны аян”-ы үйл ажиллагаа Ховд аймагт өрнөж байна.
Тус аяны үйл ажиллагаа энэ оны 11 дүгээр сард эхэлсэн ба ирэх оны
хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Энэхүү аяны хүрээнд “Сэтгүүлчдийн жендэрийн талаарх мэдлэг,
ойлголтыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг 12 дугаар
сарын
18-ны өдөр зохион байгууллаа.
Уг сургалтын ерөнхий
зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, "Нийгмийн захиалга" ТББ, "Жавхлант гэрэлт
ирээдүй" ТББ, "Баруун бүсийн хөгжил мэдээллийн хүрээлэн" ТББ хамтран ажилласан
юм.
Сургалтын хүрээнд
жендэрийн хэвшмэл ойлголт, хөгжлийн асуудал, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж
наслалтын зөрүүг багасгах талаар Ховд аймагт хэрэгжүүлж буй бодлого, үйл
ажиллагааны талаар албаныхан мэдээлэл хийв.
Тус сургалтад Ховд
аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн төлөөлөл 10 гаруй хүн
оролцож, жендэрийн талаарх мэдлэгээ дээшлүүллээ.
Ингэснээр цаашид олон
нийтэд хүргэх цаг үеийн мэдээ, мэдээлэл, аливаа нийтлэлд жендэрийн тэгш байдал,
оролцоог хангах, жендэрийн мэдрэмжтэй сурвалжлага, ярилцлага бэлтгэх боломж
бүрдэх юм.
Мөн “Олон
нийтийн мэдээлэл харилцааны аян”-ы хүрээнд өсвөр үе, залуучуудын мэргэжил сонголт, малчдын залгамж халаа, эрэгтэйчүүдийн
эрүүл мэндийн асуудал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, иргэд
олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтын зөрүүг багасгах чиглэлд нэлээд ажил
төлөвлөсөн гэж зохион байгуулагчид онцоллоо.



