Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн 12 дугаар сарын 18-нд Алтай хотноо боллоо.
Улсын хил хамгаалалт, хилийн болон хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулахад хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн оролцоог тодотгох зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгууллаа хэмээн ЗДТГ-аас мэдээлэв.
Зөвлөгөөнөөр хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдтэй хамтран ажилласан дүнг хэлэлцжээ. Мөн тус зөвлөлийн 2021 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөг тус тус баталлаа.