Энэтхэг ирэх сараас вакцинжуулалтаа эхлүүлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-18 14:07:01

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгт “COVID-19”-ийн вакцинжуулалтыг ирэх нэгдүгээр сараас эхлүүлэх төлөвтэй байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид “BBC” сувагт мэдээлжээ.


Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжуудын мэдээлснээр, эрх баригчид “ирэх долоо хоногуудад” хэд хэдэн вакцинд яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгож магадгүй байгаа ажээ.


Энэтхэгт одоогийн байдлаар хоёр компани зөвшөөрөл авах хүсэлтээ гаргаад байгаа бол өөр зургаан компанийн вакцины эмнэлзүйн туршилт үргэлжилж байгаа юм.


Энэтхэг наймдугаар сарын эхэн гэхэд 300 сая хүнийг дархлаажуулахыг зорьж байна. Тус улсад өнөөдрийн байдлаар 10 сая орчим хүн халдвар авч, 144 мянга гаруй хүн нас баржээ. 

相关新闻